Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Энэ өдөр Өмнөд Африкт “Өв соёлын өдөр” болно. -1852 онд Анри Жиффардын зохион бүтээсэн анхны хийн хөдөлгүүрт агаарын хөлөг Парисаас Трап хүртэл 27 км аялжээ. -1853 онд адмирал Депуант албан ёсоор Шинэ Каледоныг Францын нэрийн өмнөөс удирдах болжээ. -1906 онд АНУ-ын Ерөнхийлөгч Теодер Рузвельт Вайоминг дахь “Чөтгөрийн цамхаг” байгалийн тогтоцыг анхны Үндэсний дурсгал болгон дархалжээ. -1948 онд “Honda Motor” компани үүсгэн байгуулагдсан байна. -1957 онд европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн “Camp Nou” Барселонд нээгджээ. -2007 онд Мьянмарын Янгонд 30-100 мянган хүн засгийн газрын эсрэг жагсаал хийжээ. Ц.Мшээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ