Сэтгэл зүйчдын сургалт боллоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчдийн нэгдсэн сургалтыг өнгрөсөн долоо хоногт боллоо. Хорих анги дахь сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйчдийн санал хүсэлтийг харгалзан, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн ажлын уламжлал, онцлог”, “Хоригдогсдын гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулах”, “Харилцааны ур чадвар, өөдрөг сэтгэлгээний хүч”, “Хорих байгууллага дахь нийгмийн ажил, сэтгэл зүйн үйлчилгээний уялдаа холбоо ба гадаадын зарим орны туршлага”, “Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, ангилал”, зэрэг сэдвийн хүрээнд лекц семинар өрнөсөн байна. Мөн “Хорих байгууллагын сэтгэл зүйн ажлыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийж, сэтгэл зүйч бүр өөрийн хийж буй үйл ажиллагаа, ажлын онцлог, цаашдын зорилго, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар урьдчилан боловсруулсан илтгэлийг ирүүлж танилцуулжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ