Оросын Батлан хамгаалахын сайд асан Павел Грачёв нас нөгчив

img

Тэр Борис Ельциний үнэнч хамтран зүтгэгчийн нэг байсан юм Батлан хамгаалах яамны тэргүүн асан Павел Грачёв  Москвагийн Вишневскийн нэрэмжит госпитальд 65 настайдаа нас нөгчжээ. Эмнэлгийнхэн түүний нас барсан шалтгааныг эс тодруулж, харин Грачёв  ням гаригт нас барлаа гэдгийг мэдээлсэн байна. Грачёвын эмнэлэгт хэвтсэн тухай тодорхой зүйлийг одоо болтол хэлэхгүй байгаа юм. Тэр есдүгээр арын 12-нд Вишневскийн нэрэмжит  эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байна. “Павел Сергеевич  сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал дордоогүй. Санаа зовох шалтгаан байхгүй” гэж  хуучин сайд  ерөнхий захирлынх нь зөвлөхөөр ажиллаж байсан Омск хотын радиозаводын төлөөлөгч хэлж байжээ. Тиймээс эмч нар  Грачёвын эмнэлэгт хэвтсэн цаад  шалтгааныг   нууж байна гэсэн таамаглалыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлж байсан. Элдэв цуу ярианаас үзвэл, Грачёв найзындаа оройн хоол идээд мөөгөнд хордсон ажээ. Гэртээ ирээд гэнэт бие нь муудаж, ухаан алдсан байна. Тэгээд гэрийнх нь “түргэн” дуудаж, эмч нар генералыг эмнэлэгт аваачжээ. Тэр хугацаат цэргийн алба хаасныхаа дараа нэр хүндтэй Рязанийн агаарын десантын командлалын дээд сургуульд элсэж, 1969 онд төгсгөсөн байна. 1981 онд Грачёвыг Афганистанд илгээж, тэнд агаарын десантын гвардийн 103 дугаар дивизийн захирагч болтлоо  дэвшжээ. 1988 онд түүнд  Зөвлөлт Холбоот Улсын баатар цол шагнасан байна. 1991 оны наймдугаар сард зөв сонголт хийснээр Грачёв шинэ Орос орны үед  цаашид албан тушаал   гайхалтай сайн дэвших нөхцөлийг бүрдүүлжээ. ЗСБНХУ-ын  агаарын десантын цэргийн командлагчийн хувиар тэр Москвад цэрэг оруулах тухай Батлан хамгаалахын сайд Язовын тушаалыг эхлээд дагаж, гэвч дараа нь Борис Ельциний талд орсон байна. 1992 онд Грачёв  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд  болж, 1993 оны аравдугаар сарын хэрэг явдлын үеэр Ерөнхийлөгчийг мөн дэмжжээ. Чеченийн дайн эхэлснээр Грачёв сайдын албан тушаалаасаа буусан байна. Энэхүү кампанит ажлын эхээр Оросын цэргийнхэн бүтэлгүйтсэний  бурууг чухамхүү түүнд тохжээ. 1996 онд Грачёв албан тушаалаасаа огцорсон бөгөөд 2007 онд чөлөөнд гарчээ.   С.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dudaeviig dutuu unelsen general
2012-11-05
уншигч:
чеченчүүдийг 2 десантын дивизийн хүчээр 72 цагийн дотор буулгаж авах тэнэг мэдэгдэл хийсэн генерал гэж явдаг бсан чечены дайнд оролцсон оросын бүх генералууд бараг дууслаа
2012-09-24
уууу:
Энэ нөхөр Чеченийг ч ёстой цусан далайд нь живүүлсэн баагий да. Эрлэгт очоод даруй тамд унсан биз хэхээ
2012-09-24