Зарим чиглэлийн автобус, троллейбус сөрөг хөдөлгөөнөөр зорчино

img

Зүүн дөрвөн замын уулзварын аюулгүйн тойргоос Жуковын музейн өмнөх  аюулгүйн тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн баасан гаригт хааж зам засварын ажлыг хийж эхэлсэн. Энэ сарын 28-ны 07.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү зам засварын ажлын үеэр нийтийн тээврийн хэд хэдэн чиглэл сөрөг хөдөлгөөнөөр явах юм. Өөрөөр хэлбэл, М:13 буюу “Шархад-3,4-р хороолол”, М:14 буюу “Улиастай-МУИС-Сүхбаатарын талбай”, М:27 буюу ”5 шар-Баянзүрхийн шалган бүртгэх товчоо”, М:32 буюу “ОУБДС-Чулуун овоо-Жанжин клуб”, М:35 буюу “Улаанхуаран-Тэнгиск/т-Мах импекс”, М:38 буюу “Шархад-Сансар туннель-ТЭЦ3”, М:40 буюу “Хайлааст-Сансар-Амгалан”, М:41 буюу “Толгойт-Вокзал-Ботаник”, М:42 буюу “Улиастай-Сансар-ЗГАБааз”, М:46 буюу “Чингэс Соосэ-3,4-р хороолол-Офицеруудын ордон”, М:52 буюу “Тоосгоны үйлдвэр-Сансар-Жанжин клуб”, М:56а буюу ”Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, М:56б буюу “ Монелийн гудамж-МУБИС-100 айл”, Тр:2 буюу “ХМК-Офицеруудын ордон”, Тр:6 буюу “БММЗ-МУБИС-Улаанхуаран” чиглэлүүд авто замынхаа сөрөг хөдөлгөөнөөр зорчих юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soso:
ugiin tugjreetei zam deer ylam tugjree uusgeh ym da
2012-09-24