Гитарчин, продюссер Д.Отгонбаяр бие даасан тоглолтоо хийнэ

img

“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярыг олон талын авьяастай нэгэн гэлцдэг. Хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар гитарын сургалт явуулж, “Шанз-3” хамтлагийн продюссерээр ажилладаг тэрбээр рок попын залуу уран бүтээлчдэд шинэ дууны ая зохиож өгөх хоббитой. Харин энэхүү сонирхолтой, олон талын уран бүтээлийнхээ өнгө аясыг үзэгчдэд хүргэхээр шийдсэн Д.Отгонбаяр ирэх сарын 12, 13-нд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. “On & Оff” продакшнаас зохион байгуулж буй түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх  бөгөөд рок попын “акул”-ууд болон шинэ залуу хамтлаг, дуучид оролцох нь тодорхой. Тоглолтын эхний хэсэгт рок попын уран бүтээлчид Д.Отгонбаярын зохиосон дуунуудаас хүргэх бол, хоёр дахь хэсэгт нь “Хурд” хамтлагийнхан “бут” авах гэнэ. Үүгээр ч зогсохгүй, тус тоглолтын тайзнаа Улсын филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим оролцох юм байна. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ