
Америкийн иргэний, цэргийн агаарын тээврийн онгоц үйлдвэрлэгч Боинг компанийг мэдэхгүй хүн үгүй. Манай гаригийн агаар мандлыг эзэгнэгч мөнгөн цагаа хөлөг үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус компани анх 1916 онд АНУ-ын Сиэтл хотноо үндэслэгдэн байгуулагдсан аж.
Герман гаралтай Уиллиам Эдвард Боинг гэгч эрхэм 1910 онд тэр үедээ хамгийн шинэлэг салбар болоод байсан нисэх онгоц үйлдвэрлэх бизнест хөл тавихаар шийдэж ажилласаар зургаан жилийн дараа үйлдвэрээ байгуулж компаниа өөрийн нэрээр нэрлэснээр энэ бүхэн үүссэн түүхтэй. Түүний анхны онгоц нь давхар далавчтай усан дээр явдаг, хэдхэн метрийн өндөрт хөөрөх чадалтай онгоц байсан нь өдгөө АНУ-ын нисэх хүчний музейд хадгалагдан үлдсэн гэнэ.
[caption id="attachment_15426" align="alignleft" width="226" caption="Уиллиам Боинг"]

[/caption]
1917 онд АНУ дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орсон нь Боингийн хөгжилд ихээхэн нөлөөлөхүйц хүчин зүйл болсон юм. Дайны талбарт нисэх онгоцнуудыг их хэмжээгээр туршиж байлаа.
1928 онд Боингийн онгоцнуудаас анхны үүлнээс дээш өндөрт нисэх чадвартай онгоц үйлдвэрээс гарлаа. Энэ нь Боинг хэмээн нэрлэгдсэнээр Боингийн онгоцнуудын үндсэн нэршил үүссэн гэж хэлж болно.
1930-аад оны үед америкийн агаарын тээврийн Пан Америк компанитай асар том гэрээ байгуулснаар Боингийн хаанчлалын цаг үе эхэлсэн гэж тооцдог. Дэлхийн хоёрдугаар дайны үед америкийн агаарын хүчин Боингийн B17, B29 хэмээх хүчирхэг бөмбөгдөгч онгоцуудаар зэвсэглэсэн нь дайнд асар их үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Дайны дараа ч стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг АНУ-ын Батлан хамгаалах яам Боингоос авсаар өдийг хүрсэн.
1950-иад оны үеэр Боинг 707 онгоц дэлхийн иргэний агаарын салбарын томоохон компаниудын гол онгоц болж байсан бол Боинг 727 онгоц 1960-аад оны үед Боинг 727 онгоц иргэний агаарын тээврийн гол түүхийг бичиж байлаа.
[caption id="attachment_15427" align="alignnone" width="675" caption="1928 оны Боинг 80 онгоц. 1, зорчигчийн суудалтай, 408 кг ачаа тээх чадалтай, 222 км/ц-ийн хурдтай"]

[/caption]
Боингийн онгоцнууд анх арваад зорчигчийн суудалтай байсан өдгөө 400 хол давсан тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аварга онгоцуудтай болжээ. Боингийн онгоцыг хэрэглэдэггүй улс орон өнөөдөр дэлхий алга. Монголчууд хүртэл Боингоор нислэгээ хийдэг. Саяхан Боинг компани хамгийн сүүлийн үеийн Dreamliner хэмээх нүсэр онгоцныхоо анхны нислэгийг хийлээ.
[caption id="attachment_15428" align="alignleft" width="309" caption="1933 оны Боинг 247. 10 зорчигч, 182 кг ачаа тээдэг. 322 км/ц-ийн хурдаар 1198 км газрыг туулдаг"]

[/caption]
Япончууд Dreamliner онгоцыг анхлан захиалсан бөгөөд үйлдвэрээс нь гармагц анх удаа японд нислэгээ хийсэн юм. Тус онгоцны анхны нислэгт зорчихыг хүссэн япончууд агаарын тээврийн компанийн билетийн газарт урт дараалал үүсгэн зогсож тасалбар нь дуудлага худалдаагаар хүртэл зарагдсан.
Токиогоос Хонконг хүртэл анхны нислэгээ үйлдсэн тус онгоцны үнэ 227.8 сая доллар гэнэ. Хятадууд мөн энэ онгоцноос худалдан авахаар захиалга өгсөн байсан ч анх зарласан хугацаандаа нээлтээ хийлгүй нэлээд хойшилсон тул гэрээгээ цуцлаад байсан юм.
Хамгийн тохилог супер люкс 210-250 суудлуудтай учир энэ онгоцыг агаарын таван одтой зочид буудал ч хэмээн нэрлэж байгаа гэнэ. Мөн хамгийн удаан хугацаагаар агаарт нислэг хийж, хамгийн хол зайг даван туулах чадалтай гээд энэ онгоцны гайхамшгийн тухай мэдээллүүд сүүлийн хэдэн өдөр өрнөдийн хэвлэлүүдийн хуудсуудаар дүүрэн байлаа. Боинг компанийн дэлхийн агаар мандлыг эзэгнэх хамгийн сүүлийн үеийн хүчирхэг онгоц хэмээн Dreamliner-ийг үзэж болно.
[caption id="attachment_15430" align="alignleft" width="459" caption="1957 оны Боинг 707. 181 зорчигчтой."]

[/caption]
[caption id="attachment_15432" align="alignnone" width="462" caption="1963 оны Боинг 727. 131 зорчигчтой, 966 км/ц-ийн хурдтай, 5005 км газрыг туулдаг"]

[/caption]
[caption id="attachment_15433" align="alignnone" width="456" caption="1969 оны Боинг 747. 374-490 зорчигчтой. 1,029 км/ц-ийн хурдтай. 9,656 км газрыг туулах чадалтай"]

[/caption]
[caption id="attachment_15434" align="alignnone" width="461" caption="1994 оны Боинг 777. 305-440 зорчигчтой. 990 км/ц хурдаар 6,775-13,309 км газрыг туулах чадалтай"]

[/caption]
[caption id="attachment_15435" align="alignnone" width="465" caption="Боинг 787 Dreamliner"]

[/caption]

О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ