
Төрийн соёрхолт цолныхоо найрыг урлаг соёлын одод, олны танил алдартнуудыг цуглуулан нижгэр тэмдэглэсэн дуучин Д.Болд “Монгол поп” нэртэй хоёр дахь цомгоо гаргах гэж буй. Хэдийгээр аль тэртээ 1960-1970-аад оны үед дэлгэрч байсан энэ урсгалыг монголчууддаа дахин мэдрүүлэхээр зэхсэн Д.Болд энэ удаагийнхаа бүтээлийг тун ч өвөрмөц болгох гэнэ.
Тухайлбал, монгол попыг хип хоптой хослуулахаар зорьсон бөгөөд сүүлийн үед охид залуусыг байлдан дагуулж буй реппер Rokit Bay-тэй хамтран “Үүлэн домог” дууг хийжээ. Мөн шинэ цомогт нь багтах дуунуудаа дүрсжүүлж эхэлсэн аж. Монгол поп урсгалыг язгуур урлаг, хип хоп дуутай хослуулсан түүний шинэ цомог ирэх аравдугаар сард худалдаанд гарах нь ээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ