
Рок попын урлагт хөл тавьсан цагаас хойших 15 жилийнхээ ойн баярыг хийхээр эртнээс зэхсэн тус хамтлагийнхан сонирхуулах зүйл ихтэй яваа.
Нэгэн үе хит болж байсан шилдэг дуунуудаа түүвэрлэн, шинэчилсэн хэлбэрээр дуулж үзэгч олондоо хүргэсэн “Номин талст”-чууд ойн баярынхаа тоглолтыг энэ сарын 29, 30-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийх юм. Харин уг тоглолтынхоо тасалбарыг суудлын зэрэглэлээс нь хамаарч 20, 30, 50 мянган төгрөгийн үнэтэй байхаар төлөвлөсөн аж.
Мэдээж хэрэг, багагүй хугацаанд хамтарч уран бүтээлээ хийгээгүй авьяаслаг залуусын энэхүү тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан фэнүүдэд нь энэ бүхэн хамаагүй гэдэг нь тодорхой. Шилдэг уран бүтээлчдийн цугларалт болох энэ үдшийн зочдоор олны танил хүмүүс ч цөөнгүй морилох биз ээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ