“Хүйн холбоо”-гоор ардын урлагийг мэдрүүлэх нь

img

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нар “Хүйн холбоо” нэртэй ардын урлагийн хамтарсан тоглолтоо хийх нь. Энэ сарын 28-нд тус чуулгын концертын их танхимд болох уг тоглолт нь Баруун Монгол, Халх, Буриад гэсэн үндэсний урлагийн гурван төрлийн уран бүтээлээс бүрдсэн бөгөөд  “Монголын ахмадын холбоо”-той хамтран зохион байгуулж буй гэнэ. Энэ ч утгаараа, өдөр хоногоор ойртож буй Ахмадуудын баярт зориулсан уран бүтээлийн бэлэг болгосон давхар утгатай тоглолт ажээ. Тоглолтод Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох бөгөөд үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Гэрэгэ” зэрэг хамтлагууд урилгаар ирж, ая дуугаа өргөх гэнэ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ