Дүрслэх урлагийн бүтээлээр дүүрэн “UB Art Fair-2012” үзэсгэлэн

img

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-нд Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012”  үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм. Тус үзэсгэлэнд  мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр  уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулан, борлуулах гэнэ. Мөн үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах ажээ. Уг үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм байна. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ