Л.Чаминчулууны нэрэмжит анхны наадам

img

Монголын хошин урлагийн ахмад үеийн төлөөлөл болсон гавьяат жүжигчин Л.Чаминчулууны  нэрэмжит "Үгээр урлахуй" уралдааныг анх удаагаа зохион байгуулахаар болсон билээ. СУИС-ын тайзны ярианы урлагийн тэнхимээс зохион байгуулах гэж буй “Үгээр урлахуй” нь үргэлжилсэн үг, яруу найраг, хошин зохиол гэсэн гурван үе шаттай явагдах юм байна. Энэ ч утгаараа, мэргэжлийн сургуулийн оюутан болон төгсөгчид оролцох боломжтой бөгөөд бүртгэл нь ирэх сарын нэгнээс эхлэх ажээ. Тайзны урлагаар мэргэшсэн цөөн хэдэн жүжигчдийн нэг болох гавьяат Л.Чаминчулуун урьд нь энэ төрлийн тэмцээн уралдааны шүүгчээр ажиллаж байсан. Мөн гавьяат жүжигчин Б.Туяатай хамт хүүхдийн уран бүтээл хийж байсан бөгөөд энэ төрлөөр “Алтан мөнгөн бөмбүүлэй” нэртэй хос цомгоо хүртэл гаргасан удаатай. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uyhi:
32t uvliin baishin tureesluulne 96090508
2012-09-24