Хөгжилтэй сахлын тэмцээн

img

Зуны олимп, паралимп, Евро 2012 хөлбөмбөгийн тэмцээн зэргийн дараа европт зохиогдож буй сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг нь “Европын сахлын тэмцээн” юм. Францын зүүн хэсэгт энэ долоо хоногт зохиогдож буй уг тэмцээнд тивийн өнцөг булан бүрээс 100 гаруй эр цугласан байна. Харин шүүгчид хамгийн сэтгэл хөдөлгөм сахлыг тодруулах хэцүү даалгавартай тулгарчээ. Оролцогчдын зарим нь сахалтайгаа хослох дүрэмт хувцас, костюм өмссөн бол зарим нь этгээд малгай өмссөн байлаа. Ингээд оролцогчдын зурагнаас хүргье. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ