
Нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санни" зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын иргэдийг хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийн бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарсан бөгөөд цагдаагийн хувцастай үл таних гурван хүн энэ хэргийг үйлдсэн гэх мэдээлэл Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ирсэн байна. Тус газраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт Эрүүгийн цагдаагаар ажилладаг цагдаагийн дэд ахлагч Б.Жанчивдорж, Г.Мөнхгэрэл, Э.Золхүү нар үйлдсэн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ