Р.Гончигдорж: МАН гурван давхар “шок” болчихоод өрөөлд зовлонгоо тохож байна

img

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой Орон  нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар ярилцсанаа хүргэе.   -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг “цоорхой” ихтэй, хугацаа богино, автомат машинаар явуулах нь буруу гэж элдэв янзаар шүүмжилсэн. Гэвч энэхүү хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлагдлаа. Энэ тал дээрх таны байр суурь ямар байна вэ? -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг анх санаачлахад нь би сууж байсан. Дараа нь уг хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар авч хэлэлцэхэд МАН-аас сонгогдсон гишүүд болон мөн манай олонхийн эвсэлд оролцсон бусад намуудаас бүрэлдсэн ажлын хэсэг дээр ч санаа оноогоо нийлүүлж, зөвшилцөх асуудал байсан. Энэ дагуу ажлын хэсгээс санал болгосон зүйлүүд зохих ёсны хэлэлцүүлгээр дамжин сая батлагдлаа. Дутмаг байсан зарим асуудлыг ч тодорхой нэмэлтээр оруулж өгсөн. Орон нутгийн сонгуулийн  тухай хуулийн төслийн ерөнхий зарчим нь баг, хороо гэсэн нутгийн засаг захиргааны хамгийн жижиг нэгж дээр суурилсан сонгуулийг мажоритар болон пропорциональ хэсэгтэй холимог хэлбэрээр зохион байгуулах. Гэтэл зарим газарт асуудал үүсэхээр байгаа. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан болон  Баянзүрх дүүрэг дээр анхны нэгж маань буюу хорооны тоо нь түүнд хуваарилах мажоритар суудлын тооноос олон  байх нөхцөл гарч ирж байна. Нэг нь нэгээр олон  байхад, нөгөөх нь таваар илүү байх жишээтэй. Нэгж болгоноос нэр дэвшигч мажоритар сонгогдож байх ёстой учраас пропорциональ хэсгээсээ түүн рүү шилжүүлэх замаар энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тиймээс нэгэнт л хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учраас бүх асуудлыг багтаасан, бүрэн гүйцэд байх ёстой гэж үзсэн нь тэр. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн төлөөлөгчдийг сонгох зарчим нь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох зарчимтай ижил учир энэ хоёр хэсэгт адилхан зарчим нэмж байгаа юм. Мажоритар, пропорциональ хэсэгт хуваарилагдах нь хэрхэх вэ гэвэл, их сонин. 3.1 хувийг нь пропорциональ хэсэгт хуваарилаад үлдсэн 3.2 хувийг нийт нэгжийнхээ тоонд хувааж үзсэн. Суманд бол багийнхаа тоонд, дүүрэгт бол хорооныхоо тоонд хуваана гэсэн үг. Энэ маягаар гарч байгаа бүх л хэсгээр нь баг, хороодод суудлын тоог хуваарилж, мажоритар хэсгээр зохион байгуулах юм. Ингэж хуваахад дээрх тооны зөрүү тэгтэй тэнцүү гарч байна. Хувааж байгаа хорооны тоо нь хуваагдах мандатын тооноосоо их болчихвол тэг гэсэн бүхэл тоо гарна. Тэр тохиолдолд хэрхэх вэ гэдэг нь зохицуулагдаагүй үлдсэн байхгүй юу. Тухайн үед энэ мэт асуудлыг тооцож үзээгүй,  ерөнхийдөө болно гэсэн тоон мэдээлэлтэй байсан. Тоон мэдээллээ нарийвчлаад үзэхэд хоёр тохиолдолд тэг бүхэл гарна. Хэрвээ тэгтэй тэнцүү гарах юм бол суудал тус бүрийг нэг, нэг мандаттай болгоод нийт төлөөлөгчийн тооноос хасч, үлдсэн хувийг нь пропорциональ системээр явуулья гэсэн ийм л зүйлийг нэмэлтээр оруулсан юм. Ингэснээрээ асуудал өргөн хүрээнд бүх газарт шийдэгдэнэ. Өөр сум, дүүрэгт ч ийм тохиолдол гарахгүй. Гэхдээ цаашид бас гарах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Баг, хороодынхоо тоог нэмсэн тохиолдолд иймэрхүү хуваарилалт явуулах шаардлагатай шүү дээ. -Зардлын хувьд өмнө нь 9.2 тэрбум байхаар хэлэлцэж байсан ч, УИХ-ын ээлжит бус чуулганаар 6.6 тэрбум болгон баталлаа. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн сонгуулийн төсвийн 5.2 хувийг улсаас, үлдсэн 1.4 хувийг Орон нутгаас гаргахаар шийдвэрлэсэн. Бараг гурван тэрбумаар хорогдуулах болсон шалтгаан нь юу вэ? -Зардлын тооцоо бол яг миний хариуцаж байгаа асуудал биш л дээ. Гэхдээ энд хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт гэвэл, өнгөрсөн 2011 онд 2012 оны төсвийг батлахад орон нутгийн төсөв дотор Орон нутгийн сонгуулийн зардал гээд нийт Монгол Улсын нийлбэрээр нь 6.2 тэрбум төгрөгийг тэнд хуваарилсан. Нэг хэсэг нь төвлөрсөн төсөвтөө байж байгаа. Ерөнхийдөө төсвийг нь захиран зарцуулах эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд бий. Энд ч бас мөнгө хуваарилна. Харин одоо Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахын тулд төвлөрсөн төсвөөс гарах ёстой буюу Сонгуулийн ерөнхий хорооноос гарах ёстой зардал нь нөгөө санал тоолох машин хэрэглэх болон түүнтэй холбогдох бусад зардалтай нэмэгдээд 9.2 тэрбум шаардлагатай гэж эхний үед тооцож байсан.  Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр төвлөрсөн төсөв дээр гурван тэрбум гаруй төгрөгийг нэмэх тухай санал оруулсан. Сая анзаарсан бол, сонгуулийн хуулинд нэг жижиг заалт орсон байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны зарим үйл ажиллагаа нь Орон нутгийн сонгуулийн хороотой адил давхцаж байгаа тэр хэсгийн зардлыг нэг болгох. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг Орон нутгийн сонгуулийн хорооны зардал дээр нэмж оруулсан учраас төсвийн давхардал багассан. Давхардсан зардлыг орон нутгийн үйл ажиллагаанд чиглүүлснээр Сонгуулийн ерөнхий хорооноос анх баталсан зардал нь гурван тэрбум гаруй  төгрөгөөр багасч, нийт   6.2 тэрбум болсон. -“Эдийн засаг цөмөрсөн” гэж Сангийн сайд Ч.Улаан хэлж байсан. Ийм хүнд үед энэ хэмжээний хөрөнгөөр сонгууль зохион байгуулна гэдэг маш их “асуудалтай” санагдаж байна? -Энэ бол асуудал биш ээ. Гарах ёстой зардлыг гаргах л ёстой. Иргэдийн маань хамгийн чухал зүйл бол өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгож байгуулах шүү дээ. Энэ бол маш үнэ цэнэтэй зүйл. Тэр үнэ цэнэтэй зүйлд бид гарах ёстой зардлыг нь гаргаж чадвал шударга, нээлттэй сонгууль  болно. Орон нутгийн эрх мэдлийг өөрийн сонгосон иргэдийн төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулаад хэрэгжүүлдэг. Тэр нь эргээд манай ардчиллын чухал элемент болсон тэр хэсгүүдээр зохион байгуулах үйл явцыг аль болох шударга, маргаангүй, иргэдийн оролцоо бүрэн хангагдсан байх тал дээр анхаарахад энэ мэт зардлыг гаргах ёстой. Харин өөр бусад ямар зардлаас хэмнэх, юун дээр бид чангахан байх эсэх асуудлын талаар сая төвийн тодотгол дээр ч гэсэн тодорхой агуулга гарч ирлээ шүү дээ. Одоо ирэх оны төсвийг гаргах дээр энэ мэт бодлого зайлшгүй байх ёстой. Хэдийгээр энэ бол бага мөнгө биш ч гэлээ, харамсаад байх асуудал бас биш. Сонгуулийн хуулийн гол маргаантай байсан зүйл нь улс төрийн намуудын оролцоог багасгах, сонгууль зохион байгуулдаг тойргийн хороо, хэсгүүд дээр намын оролцоог багасгах гэсэн асуудал. Тойргийн хороо, хэсгүүд дээр зохион байгуулах үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдаар эхэлнэ гэдгийг сая баталлаа. Намын оролцоог цаашид яаж багасгах вэ гэдэг нь өнөөдөр шууд ардчиллын инстуцийг бий болгож байж тэр нь өөрөө намуудын оролцоог багасгах үндсэн зарчим нь болно. Өнөөдөр намаас сонгогдоод гарч ирсэн гишүүд нь намчирхах байдал үүсгэв үү, аль эсвэл ард иргэдийнхээ төлөөлөл болж гарч ирсэн хүмүүс нь өөрсдөө намчирхах байдлаар асуудлаа шийдэв үү гэдэгт анхаарах хэрэгтэй. Иргэдийн шууд оролцоо байхгүй газарт сонгогдож гарч ирсэн улсууд нь юм бүхнийг намын байр сууринаас алагчлаад үздэгт л асуудлын учир байгаа юм. Тэгвэл энийг орлуулах зүйл нь сонгуулийн хуулиараа өөрчлөхөөс илүү иргэд бүх асуудлаа өөрсдөө шийдэхэд шууд оролцдог болгох. Тэгвэл энэ чиглэлийн том программ явж байгаа шүү дээ. Иргэд өөрсдийн оролцоогоор шууд асуудлаа шийдэх тэр чадамж саяын асуудалтай адил. 2016 оны сонгуулиар орон нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох зарчим нь эрс өөр болж болно.  -МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн. Энэ тал дээр хэр амжилт олох бол гэж бодож байна, таны хувьд? -Эд нар маань нэг л зүйлийг хэтэрхий хөөцөлдөж, өөрсдийгөө баглачихаад байх шиг надад санагддаг юм. Хуулийн дагуу цаг хугацаанд нь бүлгээ бүрдүүлэх асуудлыг шийдээгүйгээс бүлэг байгуулах боломжгүй болсон. Монгол төрийн үндсэн зарчим бол хуулиар бүхнийг шийдэх ёстой гэсэн асуудал. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу ажиллана гэсэн үг. Иргэний хувьд бол хуулиар хориглоогүй тэр чөлөөт орчинд үйл ажиллагаа явуулах ёстой. Ийм маш том хоёр ялгааг одоо болтол зарим нь ойлгохгүй явж байна. Хуулийн дагуу явагдах ёстой юмыг үл ойшоосон мөртлөө   бүлэг байгуулах асуудлаа УИХ-аар хэлэлцсэн янз бүрийн асуудал дээр тулгах юмуу дэнчин болгоод л “За, та нар бүлэг байгуулаад өг. Тэгэхгүй бол хөдлөхгүй” гэдэг ийм хачин байр суурийг илэрхийлж байна. Улс төрийн намууд орон нутгийн сонгуулийн төсөв дээр асуудлаа хэлэлцсэн шиг хоорондоо ойлголцож, зөвшилцөөд явах боломж бүрэн бий. Харин зөвшилцөж болдоггүй ганцхан юм бий. Тэр нь хууль зөрчих үйлдэл. Хэзээ ч ийм зөвшилцөл байж болохгүй. Энэ бол эрх зүйт төрийн унаган зарчим. Тиймээс бүлгийн харилцааны тал дээр би эсрэг байр сууриа илэрхийлнэ. 24 цагийн дотор бүртгэгдээгүй бол бүлэггүй болчихно. Гэтэл тэд одоо Үндсэн хуулин дотор бүлэг байгуулах тухай асуудал байна гээд байгаа байхгүй юу. Үндсэн хуулин дотор байгаа бүлэг байх тухай ойлголт, 24 цагийн дотор бүлгээ бүрдүүлж бүртгүүлэх ёстой гэсэн заалт хоёр нь хоорондоо зөрчилтэй байна уу гэдэг асуудлыг цэцээр шийдэх ёстой. Цэц шийдвэл УИХ зохих нэмэлтүүдийг нь оруулаад л асуудлыг зохицуулаад явчихна. Харин сонгуулийн хуулийг үндсэн хуулийн цэцэд өгнө гэдэг асуудал бол утгагүй зүйл. Нийгэмд тодорхой хэмжээгээр эсэргүүцлээ илэрхилж байгаа нэг хэлбэр гэхээс өөр яахав. Тухайн асуудлыг УИХ-аар шөнө дөл хүртэл хуралдахад ирц бүрэн байсан. Тэр ч байтугай, МАН-ын Ө.Энхтүвшин дарга нь нэлээд хэдэн хоосон карттай гав ганцаарханаа сууж байсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол, эдгээр карт ирцийн бүртгэлд орсон тохиолдолд тэр хүмүүс байгаагүй ч гэсэн, санал нь эсрэгээрээ тоологдоод явдаг байхгүй юу. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүн байсан төдийгүй намынх нь хэдэн гишүүний карт идэвхжсэн гэдгийг эд нар өөрсдөө мэдэхгүй байгаа нь гайхалтай. Шөнө орой битгий хэл үүр цайтал хуралдах шаардлага гарвал бид хуралдаж л таараа. Тэгж яривал, хонон өнжин хүртэл хуралдах тохиолдол байдаг шүү дээ. Бидний   үүрэг юм чинь. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн хувьд, иймэрхүү увайгүй алхмууд нь их л сөрөг зүйл болох байх гэж улстөрч хүнийхээ хувьд би бодож байгаа. -Улстөрчийн ёс зүйн талаар асуух зүйл их бий. Өмнөх парламентуудад энэ мэт асуудал хэр их гарч байсан бол. Хатуухан хэлэхэд, одоогийн парламентад айлын эрх хүүхдүүд суулгасан юм шиг л харагдах болж? -Би бусдыг дүгнэж хэлээд байх юу байхав. Энэ бол улс төр судлаачдын гаргах асуудал. Уржнан жил Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай парламент үүссэний 20 жилийн ойн үеэр   парламентуудын харьцуулсан судалгааг танилцуулж байсан. Тэр үед одоогийнх шиг ямар хоорондоо сөргөлдөөд байх биш. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу анхны УИХ байгуулагдсаны 20 жилийн ой шүү дээ. 1992 онд анх байгуулагдсанаас хойш одоо зургаа дахь УИХ нь байгуулагдаж байна. Манайхан хоёр зүйлийг л хооронд нь ялгаж салгаж байх ёстой гэж боддог. Нэгдүгээрт нь, тухайн гишүүн ард түмний төлөөлөл болон сонгогдож төрийн эрх барих үүрэг хүлээсэн гэдгээ юуны түрүүнд ухамсарлах ёстой. УИХ-ын гишүүний хувьд, сонгогч түмнээ төлөөлөх эрх мэдлээрээ дамжуулж төрийн асуудлыг шийдэхэд заавал оролцож байх ёстой” гэсэн том үүрэг бий. Түүнийгээ тухайн нэг намын эрх ашгийн дээгүүрт тавьж байж л зөв явна. Харамсалтай нь, зарим хүмүүс тэр үүргээ намын эрх ашгаас доогуурт тавьчихаад явж байгаа нь үнэн. Тухайн гишүүн УИХ-ын даргад “Би энэ байнгын хороонд орьё” гэсэн саналаа өгчихөд л гишүүнчлэлийг нь шийднэ. Гэтэл байнгын хороод багтахгүй байна гэж яриад байгаа. “Би гурван байнгын хороонд байгаа, нэгээс нь гарья” гэхэд л цаана нь зөндөө орон тоо гарч ирнэ биз дээ. Бид аль ч талаас нь дэмжинэ шүү дээ. Гэтэл заавал бүлэг гэдэг нэг дээвэр дор “Манай тэр гишүүн энэ хороонд, нөгөө гишүүн нь тэр хороонд орох ёстой” гэсэн үгүйсгэл гаргаад байх юм. Юм болгоныг төвлөрүүлж, захиргаадах маягаар нэг удирдлага дор байлгаж сурсан тэр сэтгэлзүй нь ихээр нөлөөлөөд байх шиг. Би ингэж л харж байгаа. Өөрөөр хэлбэл, үүргээ нэгдүгээрт тавиад байна. Үүргээсээ үүдсэн эрхээ хоёрдугаарт тавьж чадвал аль ч нам ийм асуудал гаргахгүй. Өнөөдөр МАХН гэдэг нэрээ солиод үндсэн нэг бүрэлдэхүүн байснаа хоёр нам болсон. Парламентад зохих ёсны суудал аваад ирэхээр залуу гишүүд нь эргэж нам руугаа бүртгэлтэй болсон гэх мэт доголдолтой зүйл олон байгаа. Энэ зовлонг УИХ дээр явагдах үйл ажиллагааны зовлон болгох шаардлагагүй л байхгүй юу. Муухайгаар хэлэхэд, өөрийнхөө зовлонг өрөөлд үүрүүлэх хэрэггүй гэсэн үг. Энэ агуулгаараа одоогийн байгаа нөхцөлд миний сууж байсан парламентаас их л өөр “содон” байна. -“Содон” гэдэг чинь их учиртай үг. Тухайн үед олонх, цөөнхийн ялгаа байсан л биз дээ? -1996-2000 оны УИХ бас нэлээд бэрхшээлтэй тулгарч байсан. 1992 оны сонгуулиар МАХН 70 суудал авсан бол, 1996 оны сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч байсан түүхтэй. Парламентад олонх, цөөнх гэсэн харьцаа яаж хуваарилагддаг болохыг онолын болон ажлын хэм хэмжээ тогтоож чадаагүй энэ үедэд “Цөөнх нь олонхийн эсрэг байдаг” гэсэн ойлголт төрүүлсэн нь нууц биш. Ямар сайндаа, олонхийн бүлэг хуралдаж байхад цөөнх нь гараад явчихдаг. Гэтэл УИХ-ын чуулганы 3/2 хувиар бүрдэж байж, асуудлаа хэлэлцэх ёстой байдаг. Энэ мэт хурал хаях байдал олон удаа давтагдсан. Тухайн үед УИХ-ын дарга байсны  хувьд, надад их л зовлонтой байж билээ. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр ойлголцож, чухал асуудлууд дээр тэдний оролцоог хангаад УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээд явсан. “Энэ асуудлыг хэлэлцэхгүй бол улс орон, ард түмний минь хөгжил ухрах ёстой болох нь” гэсэн мэдрэмж тухайн үеийн гишүүдэд байсан учраас тэр. Тиймээс чухал асуудал хэлэлцэх үед тэд орж ирдэг байсан. Харин тодорхой хэмжээний өөр санал буюу улс төрийн харилцааны асуудал сөхөгдсөн үед нь гараад явах жишээтэй. Цөөнхиийн ойлголтын төлөвшил авч амжаагүй тэдэнд хүнд байсан нь ойлгомжтой. Одоо ч гэсэн адилхан байгаа биз. УИХ-д хэдэн жил дараалан сонгогдож, олонхийн эрхээрээ давуу байсан тэдэнд яг тэр 1996 оны үеийнх шиг цөөнхийн зовлон тохиолдож, “шок” бий болоод байх шиг байна. Бас нам нь дотроо хоёр хэсэг хуваагдсан “шок” нэрмээс болсон. Мөн хуулийн дагуу бүлгээ байгуулаагүй “шок” ч нөлөөлсөн байх. Энэ мэт гурван давхар “шок” тэднийг хүнд байдалд оруулаад байгаа. Гэсэн хэдий ч, хууль зөрчих үйлдийг би болоод манай АН зөвшөөрч чадахгүй. -УИХ-д сонгогдсон гишүүдийн тухайд гэмт хэрэгт холбогдсон, залилан хийсэн, хүн зодсон  гэх мэт янз бүрийн асуудал үүсээд байгаа. Энэ тал дээр? -Гэмт үйлдэл нь шүүхээр тогтоогдоогүй үед би гишүүдээ ийм тийм гэж ерөөсөө бодохгүй. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн гэсэн талаас нь хандана, мөн харилцан хамтарч ажиллана. Харин гэмт үйлдэл хийсэн нь шүүхээр тогтоогдвол УИХ болон Үндсэн хуулийн тухай хуулиудаар эргүүлэн татах болон бусад ажиллагаа нь явагдах байх. УИХ-ын гишүүний халдашгүй байдын дэд хорооны даргын хувьд, надад өнөөдөр элдэв ярианаас үүдэж УИХ-ын гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь ялгавартай хандах асуудал байхгүй. Харин шинэ гишүүд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож эхэлж байгаагийн хувьд, надаас зөвлөгөө авахаар ирэхэд нь мэддэг чаддагаа хуваалцах, хурал чуулганы үеэр зарим нэгний байр байдлыг нь ажиглаад завсарлагааны дараа учир начрыг нь ойлгуулж хэлэх юм бий. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оке:
ГОНЧИГОО зов ХЭЛЖ БАЙНА... АРДЫН НАМ ДАНДАА МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ НОВШЫН БОДЛОГО БАРЬЖ БАЙСАН ШУУ.. ОДОО АН-хан довитой ЗУЙЛ ХИЙЖ ГЭЭД БАЙНА эсэргууцэж хар пиар ХИЙЖ БАЙГАА ... МАН уставал таарна
2012-10-16
gonchigoo ajillaad baigaarai. oor heleh ch yg alga.
2012-09-26
ГОНЧИГОО ШИГ ХУДАЛЧ ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ БАЛАЙ АМЬТАН БАЙДГИЙМУУ,АРХАНГАЙХАН МЭДДЭГ БОЛООД СОНГОДГҮЙ БАЙХГҮЙ ЮУ,ОДОО БҮР БӨӨ БОЛЖ ТЭНЭГЛЭН ИХ МЭДДЭГ ГЭЖ ОНГИРОН ЯАЖ БУСНИУЛЖ БАЙНА, ҮНЭН ОРОН ГАРАН ЮМ ЯРЬДАГ, ЧАМАЙГ БУДЛИАНЫ ЭЗЭН ГЭЖ ХҮМҮҮС МЭДНЭ ЭЭ, ШАЛ ЗӨНӨГ ӨВГӨН ЮМ БАЙЖ,ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛСОН БОЛ ЯАНАА
2012-09-25
ЗОЧИН:
Урт үстэй ухаан богинотой болсон Гончигоо зөнөжээ хөөрхий Одоо тэтгэвэртээ гарчэЯрьж байгаа юмныхаа ч учрыг олж тайлбарлаж чадахаа байжээ хөөрхий Одоо биеэ бод биеэ бодоооооооооооооооооо
2012-09-25
Бөө Гончигоо тэтгэвэрт гарах болоогүй юм уу?
2012-09-25
Гэзэгт Гончиг гэгээрэх бус зөнөөд байна даа.
2012-09-25
МОНГОЛ:
ОЛОН ТАСАРСАН МОГОЙ ШИГ БОЛСОН МОНГОЛЫН КОММУНИСТУУД ӨНГӨРЧЭЭ ДЭЭ, НЭГ МӨСӨН МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО ХӨРС УСНААС АРЧИГДАЖ ГАЗАР ДООР ОРООСОЙ ДОО,МОНГОЛЧУУД СЭТГЭЛ АМАР АЙХ НАМГҮЙ АМЬДАРЧ ҮЗЭХ ЮМСАНДАА
2012-09-25
man sunutugei
2012-09-24
MAH MAXH bol Mongoliin tuuhiin hamgiin har tolbo undesnii hugjiliig 90 jil gatsaasan hamgiin buzar horlol yum. Hoich uye tednii sharil deer nohoinii jorlon bosgoh bolnoo.
2012-09-24
u:
AN uridiin us sanaj ard tumnee zoliosolj bna. Ter bulgiig ni daiguulahaas iundaa aigaad bgaa um.Us avch bgaa hereg uu.Er ni AN mongolulsiig hugjuulne gevel gonj doo. Hunii musgui luivarchid, Gonchigoo ouyni chadvar sain gedgiig sain medne.Gehdee hun chanar baihgui hun.Hun chanar buhnees chuhal shuu ard tumeen
2012-09-24
baby:
ex ornoo bodooroi
2012-09-24
MAH MAXH bol Mongoliin tuuhiin hamgiin har tolbo undesnii hugjiliig 90 jil gatsaasan hamgiin buzar horlol yum. Hoich uye tednii sharil deer nohoinii jorlon bosgoh bolnoo.
샤ㅓㅠㅗㄴ:
chi yamar ugshiltai yum bitgii uneniig helsen hund oshirhoj bai
2012-09-24
MAN buleg baiguulax yamarch chance baixgui tegexeer buduun buleg bolood AN-iin bulegt negdchix. Urd nx MAN xuulia mash sain tailbarlaj AN- iig buleggui bailgaj baigaad buduun buleg gegch baiguulj AN-iig MAN-iin bulegt negtgej baisan odoo MAN-d iim l garts zam baigaa uchir AN-iin bulegees guij buduun bulegt negd dee
2012-09-24
man yaj yamar arga zamaar oorsdiigo avch garah ni tednii l asuudal bid end har hunii omnoos shar hun bolod yahav de
2012-09-24
muu zolig ene Ajdiin namaas ugshiltaigaa bur tag martjeee hun hubirnaa gej gezeg usee ugruulaad hugshirj yavaagaa medehgui hugshin azarga shig yum l haragdah yumdaa gonchigoo mini 2016 onoos tetgevertee harsan n deer deee
2012-09-24
Gonchigoo ooroo aruin bishee. Max Group-iin tom huvi ezemshigch bizdee. Haanaas ter ih mongiig olood bainaa......, Parliament geheer ene nohor baij baih yum, yasan ch yadargaatai yum, ene nohor yum hiihgui ne todorghoi.
2012-09-24
Зочин:
Сумын хэдхэн хүнийг намаар нь талцуулж эв нэгдлийг нь сарниулж, дайсан болгох хэрэг байна уу даа хэтэрхий мэргэн жараахай минь
2012-09-24
нар:
Яг үнэнийг л хэлсэн байна ш дээ. Хуулиа ойлгохгүй харайж яваад бүлэггүй болчихсон байна шүү дээ. Гончигдоржийн ярьж хэлсэнийг МАН-ынхан ойлгож байгаа юм уу? АН энэ үүлэн чөлөөний наранд ардчилалаа сайн бэхжүүлж, санаж бодсоноо гүйцээж хийж амжих хэрэгтэй. Бурханы хишиг гэж энэнийг хэлдэг бөлгөө. МАН-ын урьд хийсэн ажлын дүр зураг бол УБ хотын өнөөгийн нүүр царай мөн. Бөглөрөл, утаа, шороо, замбраагүй зөзшөөрөлгүй барилга, газрын наймаа.....
2012-09-24
ЗОЧИН:
Гэзэг Гончиг уг нь коммунист угшилтай хүн шүү дээ. Гэгээрэв үү, хувирав уу Хайран сайхан соц дек намыг яайрин болгосон нүгэлт хар гөрөөчин гэдэг шиг, сонин урвагч нөхөр.
2012-09-24
샤ㅓㅠㅗㄴ:
chi yamar ugshiltai yum bitgii uneniig helsen hund oshirhoj bai
gonchigoo uheesei uur heleh ch ug alga...
2012-09-24
Ийм зовлон нэг удаа эдэлж байснаа дурдаад байгаа ардчилсан намынхан асуудалд уян хатан хандах чадвар, сэтгэл бас л алга байна шүү дээ. Бүлэггүй байх нь үнэхээр хэцүү, парламентийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэхийн оронд төдөн онд бидэнд ингэж хандсан юм, одоо өөрсдөө ингэх ёстой гээд гэдийгээд байгааг ард түмний төлөө гэж үзэх үү, АН-ийн эрхэмүүдийн төлөө гэж үзэх үү, аль эсвэл өшөө авалт гэж үзэх үү. Миний бодлоор бол энэ нь нөгөө муу МАН-ын алдааг яг хуулж байгаа хэрэг мөнөөс мөн.
2012-09-24
u:
AN uridiin us sanaj ard tumnee zoliosolj bna. Ter bulgiig ni daiguulahaas iundaa aigaad bgaa um.Us avch bgaa hereg uu.Er ni AN mongolulsiig hugjuulne gevel gonj doo. Hunii musgui luivarchid, Gonchigoo ouyni chadvar sain gedgiig sain medne.Gehdee hun chanar baihgui hun.Hun chanar buhnees chuhal shuu ard tumeen