С.Сүхбат: Өдөрт 2000-3000 мянган ширхэг жолооны үнэмлэх хэвлэнэ

img

Жолооны үнэмлэх хэвлэх ажил саатснаас  иргэд Замын цагдаагийн газрын үүдийг өнгөрөгч зуны турш  сахисан. Үүнд  жолооны үнэмлэх хэвлэдэг MDI ХХК техник, хэрэгслээ шинэчилж байгаатай холбоотой цөөн тооны жолооны үнэмлэх хэвлэж байгаа учир жолооны үнэмлэх хэвлэх ажил удаашралтай байгаа  гэсэн тайлбарыг өгч байсан юм. Өдгөө 28 мянган жолооны үнэмлэх хэвлэгдээгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Тэгвэл эл байдлыг цэгцлэх үүднээс  Замын цагдаагийн газраас тодорхой арга хэмжээ авсан байна. Энэ талаар Олон нийттэй харилцах хэлтсийн  ахлах мэргэжилтэн, хошууч С.Сүхбатаас дараахь тодруулгыг авлаа. -Жолооны үнэмлэх хэвлэх ажил хэзээ хэвийн байдалдаа шилжих вэ? -Өнгөрөгч 2007 оноо хойш жолооны үнэмлэх хэвлэх  үйл  ажиллагааг MDI ХХК эрхэлж байсан  боловч саяхан гэрээ нь дуусгавар болсон. Нөгөөтэйгүүр жолооны үнэмлэх хэвлэх ажиллагаа удааширснаас иргэдэд бухимдал чирэгдэл үүссэн нь үнэн. Үүнийг шуурхай арилгах үүднээс Замын цагдаагийн газраас нээлттэй тендер зарласан.  Уг тендерт зургаан байгууллага оролцох хүсэлтээ ирүүлснээс  сонгон шалгаруулалт  “Смарт солюшнз” ХХК  шалгарч тендерийн хууль журмын дагуу гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна. -Хэзээнээс үйл ажиллагаа нь жигдрэх вэ? -Жолооны үнэмлэх хэвлэх ажил ирэх аравдугаар сарын 15-ны өдрөөс  хэвийн болно. “Смарт солюшнз” ХХК-ийн  өдөрт 2000-3000 мянган ширхэг жолооны үнэмлэх хэвлэх хүчин чадалтай техник хэрэгсэл ажиллах учраас 10-20 хоногийн дотор   хэвлэх ажил жигдэрнэ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huuchin kompani chin beldets, printeree niiluulj Zamiin tsagdaagiinhan uursduu hevledeg sh de.Hevleltiig huviin kompani haritsaj bsan gej medeelel taraaj uursduusuu hariutslagiig holduulahaa bolioch.
2012-09-24