
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа удирдан явуулсан. Хуралдааны үеэр нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах нөөцлөхөөр болсон тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат мэдээлсэн.
Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг уралдаант сонгон шалгаруулалтаар тодруулахаас гадна төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад хяналт тавих боломж олгоно гэж Ерөнхий менежер мэдэгдэв.
Нөөцийн махны талаар пүрэв гаригт болох Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал дээр дэлгэрэнгүй танилцуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ