
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар өнөөдөр тус намд элссэн 250 гишүүнд батлахыг нь гардуулан өгсөн байна. Уг гишүүд МАН-ын Чингэлтэй дүүргийн намын үүрд өмнө нь харьяалагдаж байсан аж.
Намын батлахыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар гишүүдэд гардуулахдаа “Бид бүгдээрээ хамдаа шударга ёсыг цогцлоох үүрэгтэй. Шударга нийгмийн төлөө МАХН-тайгаа хамтран зүтгэхээр ирж байгаа гишүүддээ баярлалаа” гэсэн юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ