
Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүст холбогдох хэд хэдэн хэрэгт нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдүүлжээ. Тухайлбал, бусдад 69.650.000 төгрөгийн хохирол учруулсан, 40 гаруй хохирогчтой Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг нарт холбогдох сүлжээний гэх залилангийн хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хугацаагаар хорих ял ногдуулсан байна.
Мөн 48 хохирогчтой 244.761.488 төгрөгийн хохиролтой долоон хүнд холбогдох хэрэгт мөн Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Харин анхан шатны шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Төгсбаяр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 145.2 дахь, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хасэгт зааснаар тус бүр 2-13 жилийн хугацаагаар хорих ял ногдуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ