
Силвестер Сталлонегийн зохиолоор найруулагч Саймон Уэстийн бүтээж буй “Expendables 2” киноны зураг авалтын үеэр нэгэн орлон тоглогч амиа алджээ.
Болгарт киноны нэг хэсгийн зургийг авч байх үеэр байлдаант хэсгийн дэлбэрэлт тэсрэлтийн зураг авч байхад хоёр орлон тоглогч харамсалтайгаар амиа алдсан байна.
Усан онгоцны дэлбэрэлтийн зураг авах үеэр каскадёр буюу хоёр орлон тоглогч амиа алдсаныг Болгарын цагдаагийн газар мэдээлсэн байна.
Дэлбэрэлтийн үеэр зураг авалтын орчин тойрны оршин суугчид халдлага болж байна хэмээн айж сандарсан байна.
Тус кино нь ирэх жил нээлтээ хийх бөгөөд Холливудын тулаант киноны хичээл одод болох Силвестер Сталлоне, Жэйсон Стэтхэм, Арнольд Шварцнейггер, Брюс Уиллис, Жан Клод Ван Дамм, Дольф Лундгрен, Жет Ли, Чак Норрис нар тоглож байгаа юм.
Гэнэтийн эмгэнэлт явдлын улмаас киноны зураг авалт түр зогсоод байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ