Бразилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Клодоалдо Угенейг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Элчин сайд Монгол, Бразилийн худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн түвшин байж болох боломжоос бага буйг дурдаад хоёр талын бизнес уулзалтуудыг зохион байгуулж, худалдааг нэмэгдүүлэх, түүнчлэн боловсрол, спортын салбарт хамтран ажиллах шугамаар харилцааг өргөжүүлэх хүсэлтэй явдгаа онцлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай хоёр улс урьдын адил бие биенээ дэмжин хамтран ажиллах болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ