
Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя.
-1513 онд испанийн аялагч Васко Нуньес де Бальбао Номхон далайд хүрсэн анхны европ хүн болжээ.
-1912 онд Колумбын Их Сургуулийн Сэтгүүлийн сургууль Нью-Йоркт нээгдсэн байна.
-1926 онд Боолын наймаа болон боолчлолыг зогсоох олон улсын конвенц анх бичигдэж байжээ.
-1944 онд америкийн жүжигчин, продюссер Майкл Дуглас мэндэлж байжээ. Сонирхолтой нь түүний эхнэр Катерин Зета Жонс мөн 1969 оны энэ өдөр төрсөн байна.
-1956 онд ТАТ-1 буюу анхны шумбагч онгоцны холбооны кабелийн систем ажиллаж эхэлжээ.
-1972 онд бүх нийтийн санал асуулгаар Норвегийн ард түмэн Европын холбоонд элсэхээс татгалзжээ.
-2008 онд Хятадууд “Шенжчоу 7” сансрын хөлгөө хөөргөсөн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ