
Амьсгалын замын халтай хам шинж Сарс вирус 2003 онд гарч, 300 гаруй хүний амь насанд хүрч байсан. Тэгвэл түүнтэй төст нэгэн шинэ вирус илэрсэн бөгөөд ойрхи дорнодын хоёр хүн туссаны нэг нь нас барж, нэг нь одоо эмчлэгдэж байна.
Нас барсан эр Саудын арабт байсан бол эмчилгээнд байгаа Катарийн иргэн бие нь муудахаасаа өмнө мөн Саудын Арабт айлчилсан байжээ. Одоо тэрээр Лондонд эмчилгээнд байгаа юм.
Албаныхан уг шинэ вирусын хор хохирлыг судалж байна. Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага одоогоор ямар нэг аяллын хязгаарлалт санал болгоогүй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ