Өнөөдөр үхэр өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2012.9.25. Мягмар гараг. Билгийн тооллын: 10. Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ