
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнбагийн урилгаар тус улсад ирэх сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхээр болжээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын анхны гадаад айлчлал бөгөөд сайд Л.Болд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодад бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнбатай албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Мөн Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано болон Батлан хамгаалахын сайд С.Моримото нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудаар санал солилцохоос гадна Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Олон улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны удирдлагатай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зарим тодорхой асуудлаар санал солилцох зэрэг арга хэмжээнүүд айлчлалын хөтөлбөрт тусгагджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ