Н.Энхбаярыг шүүж эхэллээ

img

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх өнөөдөр нийслэлийн Шүүхэд 08.30 цагаас эхэллээ.  Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс дөрвөн жилийн  хорих ял оноосон юм. Уг хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэгийг нар ажиллана. МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм бурууг нь тогтоосон юм Тиймээс түүнд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 19.19.2,  35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм. Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.  Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг  журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг  хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ìîíãîë:
àðä ò¿ìýí ëàëàðàà õýíèé íýðèéã áàðèàä õóöààä áàéãàà þì ÷è
2012-09-25
авилгачидыг яллаж монголын төрийг цэвэршүүлэх эхлэл.. ялыг нь нэм....
2012-09-25
Бусад нь яацын:
Энэ Элбэгдорж Баяр 2 ын Ухаа худгийг зарж идсэн 100 сая доллар, өмнөх УИХ ын 8 сайд нарын Оюутолгойгоос авсан 2, 2 сая доллар, Нямдоржийн тус бүр нь 2 тэрбумын үнэтэй 3 хаус гээд ер нь бусад нь яацын, яагаад шалгадаггүй юм. Тэдний идсэн энэ их мөнгөний дэргэд Энхбаярын хэдэн сая ер нь юу юм бэ, Тэгээд ч 70 жил төлж байж дуусах байсан өчнөөн өрнөөс Монголчуудыг салгаа биз дээ Тэгээд ч эдэн шиг эх орноо худалдаагүй харин ч өмгөөлөө биз дээ
2012-09-25
Үнэн үг:
5 толгойг заруулахгүй гэрээг нь хийлгэхгүй 7 жил барьсан Энхбаярыг Элбэгдорж Баяр 2 хуйвалдаж унагаснаас бүх зүйл үүдэлтэй. Энхбаяр төрийн тэргүүн байсан цагт эх орныг худалдаж асар их баяжих тэдний санаархал бүтэхгүй болох байсан учир тэд унагаасан
2012-09-25
Бусад нь яацын:
Энэ Элбэгдорж Баяр 2 ын Ухаа худгийг зарж идсэн 100 сая доллар, өмнөх УИХ ын 8 сайд нарын Оюутолгойгоос авсан 2, 2 сая доллар, Нямдоржийн тус бүр нь 2 тэрбумын үнэтэй 3 хаус гээд ер нь бусад нь яацын, яагаад шалгадаггүй юм. Тэдний идсэн энэ их мөнгөний дэргэд Энхбаярын хэдэн сая ер нь юу юм бэ, Тэгээд ч 70 жил төлж байж дуусах байсан өчнөөн өрнөөс Монголчуудыг салгаа биз дээ Тэгээд ч эдэн шиг эх орноо худалдаагүй харин ч өмгөөлөө биз дээ.
2012-09-25
АРД ТҮМЭН:
ЭНХБАЯРЫГ ЗААВАЛ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ШҮҮХ ҮНЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ БУРУУ ШИЙДВЭР ГАРГАВАЛ АРД ТҮМЭН ЭНХБАЯРЫН ЭСРЭГ МОНГОЛЧУУД БҮГД БОСОХ БОЛНО.
2012-09-25
buhamdaj uhlee:
tenegtnee yadargaatai tur be odoo turd bgaa gishuud said darga erunhiilugch tgd yugaaraa byajsan bh be humuusee bugd l hahyyli avch ylsaa hydaldaj oloo bizdee teriigee bas hyraalgfaachee shydraga bgaachee gants ene enhbayariig l byryytgaad oroldood bhiin shydraga l bh heregteishdee huzuugui hyjaa
2012-09-25