Хорихоос өөр төрлийн ялын биелэлт өсчээ

img

Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтын ажиллагааны ажлын хүрээнд улсын хэмжээгээр 2012 оны 9 дүгээр сарын байдлаар Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн биелэлт тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс торгуулийн ялаар шийтгэгдсэн гүйцэтгэлийн 56.8 хувийг биелүүлсэн нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 10.4 хувиар өсчээ. Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 283 ялтны 86560 цагийн ялыг зохих хяналтын дор эдлүүлсэнээр бодит биелэлт 90.6 хувийн биелэлттэй байгаа ба эд хөрөнгө хураах ял болон тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялын биелэлт 3.7 хувь, 11.4 хувиар тус тус өсч, бодит биелэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн дүн мэдээ гарсан байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын А/21 тоот тушаал гарсанаар Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 252 тоот тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг харгалзан УЕП-ын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тухайн журмыг ойрын үед Хууль зүйн сайдаар батлуулахаар болжээ. Үүнээс гадна “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих журам”-ыг мөн шинэчилэн боловсруулах талаар хамтран ажиллаж байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ