ШШГБ-ын албан хаагчдын дунд аян зарлан ажиллаж байна

img

ШШГБ нь албан хаагчдынхаа харьцааны соёлыг дээшлүүлэх, иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх 2 сарын аян зарлан ажиллаж байна. Хууль зүйн сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 04 тоот албан даалгаварыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, газар, хэлтэс, хорих  анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нарт хүргүүлсэн. Албан даалгаварын хүрээнд үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны зүгээс хууль тогтоомжийн хүрээнд иргэд, байгууллагад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай үзүүлж, төр олон нийт, иргэдийн холбоог бэхжүүлэх, соёлтой үйлчилгээг эрхэмлэн иргэдийн санал, гомдол, хүсэлтийг барагдуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус газрын харьяа нийт анги, алба, нэгж бүр үйлчилгээний стандартыг олон нийтэд ил тод харагдах газар байрлуулж, иргэдийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтны нэрс, утасны дугаар, дагаж мөрдөж буй заалтууд, өргөдөл, гомдол, саналын хуудас,  санал гомдлын хайрцаг, иргэдээс санал, гомдол авах утас зэргийг ажиллуулж эхлээд байна. Түүнчлэн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү Мөнгөнморьт буюу Хорих 417 дугаар анги, Багануур, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ажил байдалтай танилцан бие бүрэлдэхүүнтэй уулзаж 04 тоот албан даалгаварыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг, чиглэл өгч ажиллаа. Мөн ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэн 04 тоот албан даалгаварын биелэлтийг шалгахаар Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Мааньт дахь Хорих 415 дугаар ангид тус тус ажиллаад ирлээ. Цаашид анги, албадад тус албан даалгаварын хэрэгжилт, биелэлттэй танилцах ажлыг хэвшүүлэн ажиллах юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ