Нээлттэй сонсгол болно
Төрийн ордонд өнөөдөр “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй сонсгол болно.
Нээлттэй сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл оролцож сонгогчдийн нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлын талаар ярилцах юм. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос зохион байгуулж байгаа энэхүү нээлттэй сонсгол 14.00 цагаас эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ