
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр өнөөдөр 08.30 цагийн орчим Гачуурт-Халдвартын чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын дугаартай том оврын автобус осолдсон хэрэг гарлаа.
Ослын улмаас арван зорчигчийн долоо нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр уг автобусны жолооч зорчигч тээвэрлэж явахдаа согтуу явсан бөгөөд хэргийн газарт Замын цагдаагийн газрынхан ажиллаж байна. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ