Хүнс болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатай байна

img

Монголын борлуулалтын холбооноос  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 28-р тогтоолын талаар мэдээлэл хийлээ. Ажлын таван өдөр замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож байгаа нь замын ачаалалд үр дүнгээ  өгч байна гэлээ. Гэвч энэхүү хязгаарлалтаас болж хүнс, өргөн хэрэглээ түгээдэг нийт аж ахуй нэгжүүд алдагдалд ороод байгаа аж. Монголын борлуулалтын холбооноос үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт  хүнс болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг ард иргэддээ түргэн шуурхай хүргэдэг байгууллагуудын машиныг өдөр харгалзахгүй явуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргалаа. Хязгаарлалтаас үүдэн хүнс болон өргөн хэрэглээний бараа өсөх хандлагатай байгааг Монголын борлуулалтын холбооноос хэлж байлаа. Б.Доржпагам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ