Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга томилогдлоо

img

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нэрээ өөрчлөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болоод буй. Тус газрын даргаар  Ардчилсан намын нарийн бичгийн дарга болон Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан Ц.Жадамбаа томилогдсон байна. Тэрбээр  энэ долоо хоногт ажлаа хүлээн авлаа. Агентлагийн дарга Ц.Жадамбаа нь хуульзүйн ухааны магистр бөгөөд өнгөрсөн хугацаанд цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байжээ. Монгол Улсын хамгийн хүртээмжтэй салбарын нэг болох Мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого чиглэлийг тодорхойлох  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын удирдлага ажлаа хүлээн авсан эхний өдөр тус газрын дотоод асуудалтай  танилцсан байна. Мөн газрын дарга ажил албан хаагчидтай уулзалт хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын шууд харъяанд байх тус агентлагийн дотоод  шинэчлэлээс эхлэн салбарын шинэчлэлт, бодлогын шинэчлэлтийг  ярих ёстой гэдгийг онцолсон аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ