Б.Мөнгөнтуул VII байрт явна

img

Наймдахь тавилд Энэтхэгийн их мастер Хумпи Конерутай тэнцлээ Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 15-нд эхэлсэн, 40 мянган еврогийн шагналын сантай FIDE-гийн Гранпри тэмцээний эхний өргүүдэд манай их мастер Б.Мөнгөнтуул Оросын их мастер Татьяна Козинцева, Словенийн их мастер Анна Музычук, Туркийн залуу шатарчин Кобра Өзтюрк, эзэн орны тэргүүн шатарчин Бетүл Юилдиз, Болгарын их мастер Антоанета Стефанова, Энэтхэгийн их мастер тус тэмцээнийг тэргүүлэгч Хумпи Конеру нартай эвийн гэрээ байгуулж, дөрөвдүгээр өрөгт Польшийн их мастер Моника Сочког хожиж, зургадугаар өрөгт Xятадын их мастер Жао Шюйд хожигдсоноор 4 оноотой болж одоогоор долдугаар байрт яваа юм. Энэ удаагийн тэмцээнд мөн Хятадын их мастер Руань Лифей, Жү Вэнжүн, Литвийн их мастер Виктория Чмилите нарын дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээнийг Хумпи Конеру, Анна Музычук, Жао Үюй нар 5-6,5 оноотой тэргүүлж яваа юм. Б.Мөнгөнтуул өнөөдөр амраад, маргааш гранпри тэмцээний есдүгээр тавилд Литвийн Виктория Чмилитетэй хараар наадах ажээ. Тэмцээн есдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoloo:
amjilt
2012-09-26
Давка:
Мөнгөнтуулдаа амжилт хүсье,сайн тоглож аварга болооорой.
2012-09-25