
Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсээс саяхан үнэт металл, эрдэнийн чулуу тэдгээрээр хийсэн үнэт эдлэлүүдэд сорьцын хяналтын шинжилгээ хийсэн байна.
Мөн сорьцын баталгааны тэмдэг зөрчилтэй эсэхийг шалгаж, шинжилгээнд хамрагдаагүй үнэт эдлэлүүдийг Үнэт металлын сорьц тодорхойлох лабораторид шинжилсэн байна. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд тухайлбал, Улаанбаатар хотын “Мөнгөн завъяа-2” дэлгүүрийн 20 лангууны 2420 ширхэг мөнгөн эдлэл, 268 ширхэг алтан эдлэлүүдийг хамруулан сорьцын баталгааны тэмдэг даруулан, шошго зүүж баталгаажуулсан байна.
Шинжилгээний иргэн Отгонбаярын худалдан борлуулж байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 45 ширхэг алтан эдлэл 569.30-ын сорьцтой гарсан тул битүүмжлэн борлуулахгүй байхаар буцаан олгохоор болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ