
Монгол Улсын далбаатай 311 хөлөг онгоц далайд тээвэрлэлт хийдэг тухай өнгөрсөн онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас мэдээлж байсан.
Гэтэл тэдгээр хөлөг онгоцууд нэг өнгөрсөн баасан гаригт Малайз, Сингапурын хилийн ойролцоо Танжун Пайа хэмээх газар далайн дээрэмчдийн халдлагад өртжээ. Дээрэмчид наймуулаа байсан бөгөөд ослын дуудлагын мөрөөр эргүүлийн тусгай салааныхан хөлөг онгоцонд очсон байна.
Харин эргүүлийн тусгай салааг хөлөг дээр гарахад дээрэмчид ус руу үсэрч, ойрхон хүлээж байсан моторт завинд суун зугтсан талаар "Asiaone" сайт мэдээлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ