Шинэ дэд сайдуудын хэн нь хэн бэ

img

Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нь МАХН-аас нэр дэвшсэн. МАХН-аас зохион бай­гуулсан жагсаал, цуглааныг удирдаж явсан нэгэн. Харин Гадаад харил­цааны дэд сайд Д.Ганхуя­гийн хувьд өмнө нь Гадаад харилцааны яамны Консулын газрын албаны даргаар ажиллаж байсан. Энэ чиглэлээр турш­ла­­гатай нэгэн. Хууль зүйн дэд сайдаар томи­логдсон Э.Эрдэнэ­жамьян нь хуульч  эрх зүйч мэр­гэжилтэй. Өнгөрсөн онд МАХН-д элссэн түүхтэй. Барилга хот бай­гуулалтын дэд сайдаар томи­логдсон Г.Байгальмаа нь МоАХ-ын  на­рийн бич­гийн даргаар таван жил ажил­ласан. ҮХАА-н  сайд Х.Баттулгын хүн гэдэг. Хуульч, эрх зүйч мэргэжил­тэй. Батлан хамгаалахын дэд сайдаар томи­логд­сон А.Баттөр нь МоАХ-аас дэд сайд суудлыг авсан нэгэн. Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар томи­логдсон Б.Урга­мал­цэцэг нь Багшийн их сургууль болон АНУ-ын Бридж Портын их сургуулийн бо­ловсро­лын шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Зам тээврийн дэд сайдаар томилогдсон Х.Ержаны хувьд тэрбээр “Алтангадас” фракцын гишүүн. Баян-Өлгий аймгийн АН-ын дарга. Уул уур­хайн дэд сайд О.Эрдэнэ­булган нь “Алтангадас” фракцын гишүүн. АН-ын ҮЗХ-ын гишүүн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Та­мир нь “Коматцу” компа­нийн захирал. Хан-Уул дүүргээс ИТХ-д хоёр удаа сон­гогд­сон. Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нь УИХ-ын гишүүн асан. МАН-аас МАХН руу урвасан. Бусдыгаа бодвол олонд танигдсан. Ажлын турш­ла­га­тай нэгэн. Эрчим хүчний дэд сайд  Д.Доржпү­рэв нь Төв аймгийн АН-ын дарга. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амар­­са­наа нь “Нэг ардчилал” фрак­цын ги­шүүн. Харин Үйлд­вэр хөдөө аж ахуйн яам нь хоёр дэд сайд­тай байх бөгөөд нэг дэд сайд нь Б.Цогт­гэрэл юм. Тэрбээр эдийн засаг хуульч мэргэжил­тэй. Шадар сай­дын улстөрийн  хуулийн зөвлөх хийж явсан. МҮАН-ын дэд даргаар сонгогдсон.  Нөгөө дэд сайд болох Ц.Ту­ваан нь Төв аймгийн ҮЗХ-ын гишүүн. Шонхор фракцын гишүүн юм. О.Цэцэг          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үүнийг өөрөө боловсроогүй хүн бичжээ дээ ээ чааваас
2012-12-17
зочин:
ержан бол ямарч боловсролгүй. өөрөөч эхнэр нь ч дипломоо худалдаад авсан луйварчид
2012-10-11
зочин:
үүнийг өөрөө боловсроогүй хүн бичжээ дээ ээ чааваас
aaa:
Tsogtgerel chin santehnikiin sleser biz dee
2012-09-25
Ардчилсан нам:
Хөдөө аймгуудын дарга удирдлагуудыг ингэж алаваа яанаа Тухайн аймгуудын иргэд нь нутагтаа ажиллаж атьдардаг хүнээ аймгийн удирдлагадаа сонгохоо мэдэх байгаа даа яанаа
2012-09-25
Зочин:
Ямарч ажлын туршлагагүй мангар мангар юмнууд Ажил хийнэ гэж гурилдаж өгнөөөөөөөөөөө
2012-09-25