С.Наран: Хийж бүтээлээ, одоо бусдад тусалья

img

Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран хүмүүнлэгийн үйлст нэгджээ. Хандивын тоглолт хэсч, энэ тэрүүгээр бэлэг тарааж явахын оронд “Сайхан” цомгийнхоо дээжээс буяны ажилд хандивлахыг илүүд үзсэн тэрбээр олон хүнээс урмын үг сонссон гэдэг. Үнэндээ хүмүүнлэгийн үйлс бүтээж, нийгмийн “баатар” болохыг хүсэмжилсэн улстөрч, дуучин, мисс олширч байгаа энэ үед амласнаа биелүүлж чадвал ялгарч чадах нь тодорхой. Дотны найз болох дуучин Ж.Алтанцэцэг нь өнгөрсөн жил ЭНЭШТ-ийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэсэн явдал түүнд ихийг бодогдуулсан гэх. Тиймээс өөрийнхөө хэмжээнд хийж чадах ажлыг бодож, багагүй ажил хийхээр төлөвлөсөн байна. Энэ тухайгаа дуучин бүсгүй “Өнгөрсөн хугацаанд хийж бүтээхийн төлөө эрчимтэй зүтгэлээ. Одоо бусдад жаахан ч атугай буян хийе” гэж тайлбарлав. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Naran mundag shvv amjilt
2012-09-26
zochin:
zoligiin adtai huuhen ug n eejiin nutgiin busgui gej baigaa.huvsgul saihan nutag gej eejees zunduu sonsov.ter nutgiin ard tumend buyan uildeerei gej guih baina.chi shuu!
2012-09-25
Sogi:
Naran mash erch huchtei enegtei. Mundag duuchin.
2012-09-25
Ardiin namiin duuch em
2012-09-25