
Хоёр дахь амьдралаа зохиож, Монголжин охиноо хөөрхөн дүүтэй болгосон топ модель Д.Пүрэвсүрэн төрөх эмнэлэгт хамт амаржсан эхчүүдээс өндөр үнэлгээ авчээ. Хоёр удаа төрсөн гэхэд бие галбираа хэвээр нь хадгалж чадсан топ бүсгүйг найз нөхөд нь тун ч тэвчээртэй нэгэн гэлцдэг юм билээ. Энэ нь ч үнэн бололтой.
Түүнийг төрөх орон дээр гараад янз бүрээр эмч нарыгаа зовоогоогүй, шүдээ зууж байгаад төрсөн гэдгийг хамт амаржсан эхчүүд нь нэгэн дуугаар баталжээ.
Үүнийгээ ч түүний фэйсбүүк хуудсанд бичиж үлдээсэн байна. Алтны магнат Ц.Мянганбаяртай амьдарч, анхны охиноо төрүүлэх үедээ ихэд зовсон гэх түүний талаархи мэдээлэл өдгөө хэвлэлийн хуудсанд үлдэж хоцорсон. Ц.Мянганбаяр эхнэрээ амаржих үед дэргэд нь байсан бөгөөд төрөх өрөөнөөс хөлсөө арчин гарч ирээд “Хүн төрнө гэдэг чинь ийм хэцүү байдаг юм уу.
Эхнэрээ яаж зовж байгааг нь харсан чинь бүр өрөвдчихлөө” гэж байсан удаатай. Тэгвэл анхны амьдралдаа цэг тавьснаас хойш багагүй хугацаанд ганц бие явсан топ модель Д.Пүрэвсүрэн ийн хоёр дахь удаагаа төрөхдөө аргагүй л намба заасан бололтой.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ