Хөвсгөлд гарсан түймрүүдийг унтраав

img

Хөвсгөл аймгийн Ханх сумын II багийн нутаг, Мунгараг гэдэг газар энэ сарын 20-нд ойн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран унтраасан байна. Мөн Улаан-Уул сумын V багийн нутаг, Тургалаг гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ