Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

img

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан малын халдварт боом, Хэнтий аймгийн Батноров, Галшар суманд малын галзуу өвчин тус тус гараад байгаа. Мөн Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган сумын нутагт үхрийн хорт салст халуурал хэмээх өвчин,  Дархан-Уул аймгийн Дархан суманд гахайн мялзан өвчин илрээд байгаа билээ. Уг өвчний цагийн байдалд гарсан өөрчлөлтгүй байгаа тул тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ