
Хувийн хэвшлийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ. “Sunday” худалдааны төвийн гадаа ил задгай газар наймаа эрхэлдэг тавь гаруй хүмүүсийг талбай суллахыг шаарджээ. Тэд олон улсын “Нарантуул” худалдааны төвийн наймаачдаас бараагаа зээлээр авч дээр нь 300-1000 төгрөг нэмэх төдийгөөр зарж орой нь тооцоо хийдэг байна.
Тус газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд харьалагддаг бөгөөд “Хотын удирдлагууд нь зөвшөөрөх юм бол бидэнд татгалзах зүйлгүй” гэдгийг дүүргийн удирдлагууд нь наймаачдад хэлсэн байна. Харин наймаачид энд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг тул уг шаардлага нь хэтэрхий хатуудаж байгаа талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөдөл хүргүүлсэн байна.
Томоохон үйлчилгээний төвүүдийн талбайн түрээсийг төлөх чадваргүй учраас аргаа барахдаа гадаа зогсох талбай гуйж буйгаа тэдгээр хүмүүс хэлж байсан юм.
Б.Доржпагам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ