Олон улсын дуулаачид монголын говьд чуулна

img

“Олон улсын поп, рок дуучдын говь рок, поп-2012”  уралдаан ирэх сарын 5, 6-нд болно. Уг уралдаан нь Дундговь аймгаас гаралтай Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Нандинцэцэг агсны нэрэмжит зохион байгуулж байгаа ажээ. Тэмцээнд мэргэжлийн сургуулийн оюутнууд, ардын авьяастнуудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ уран бүтээлчид ирж оролцоно. Дуу хуурын өлгий нутаг болсон Дундговь аймаг нь задгай театртаа алдарт “Аида” дуурийг тавих саналаа ДБЭТ-т тавьсан байна. Дундговь аймгаас төрөн гарсан алдартай дуучдын залгамж халаа болгож аймгаас хүүхдүүдийн дуулах тал дээр ихээхэн анхаардаг байна. Мөн аймгийн төвд найман зуун хүний суудалтай театр баригдаж эхэлжээ. Б.Доржпагам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ