
Их Британийн Хавдар судлалын төвөөс гаргасан мэдээгээр хавдрын улмаас нас барагсдын тоо 2030 он гэхэд огцом буурах гэнэ.
Тэдний мэдээлснээр тамхи татдаг хүмүүсийн тоо багассантай зэрэгцэн оношилгоо, эмчилгээний үр дүн сайжирсантай холбоотойгоор нас баралтын түвшин 17 хувиар буурах юм. Их Британид 2010 оны байдлаар 100 мянган хүн тутамд 170 хүн хавдраар нас бардаг байсан бол энэ тоо 142 болж буурна гэж таамаглаж байна.
Гол үхэл авчирагчид болох уушиг, хөх, гэдэс болон түрүү булчирхайн хорт хавдрууд дээрх бууралтад багтаж байгаа юм. Хамгийн өндөр буурсан үзүүлэлт буюу 43 хувь өндгөвчний хорт хавдраар өвчлөгсдөд харагдах гэнэ.
Наслалт уртсахын хэрээр хавдраар нас барж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх ч энэ нь нийт нас баралтын түвшинтэй харьцуулахад буурсан үзүүлэлт байх юм.
Гэхдээ элэг, амны хөндийн хорт хавдар гэх мэт өөр бусад хорт хавдрын нас баралтын түвшин ирэх хорин жилд нэмэгдэх төлөвтэй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ