Шаардах бичиг хүргүүлэв

img

“Монголын оюутны холбоог  шинэчлэх оюутан залуусын түр зөвлөл”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хурлыг зохион байгуулсны учир  нь Монголын оюутны холбоо ээлжит чуулганаа хоёр жил тутамд хуралдуулах ёстой юм байна. Гэтэл УИХ-ын сонгуультай холбоотойгоор ээлжит хурлаа тус холбооныхон хойшлуулжээ. “МОХ ээлжит чуулганаа яаралтай хуралдуулж удирдлагаа солих цаг болсон” гэж “Монголын оюутны холбоог шинэчлэх оюутны түр зөвлөл”-ийн зохицуулагч Б.Амгаланбаатар ярьлаа. Энэ зөвлөлөөс МОХ-ны одоогийн удирдлагууд ээлжит чуулганаа зохион байгуулаагүй, эрх мэдлээ урвуулан ашиглаж оюутны байгууллагыг улс төржүүлсэн гэх мэт шалтгаануудыг тоочин шаардах бичиг хүргүүлжээ. Мөн “Монголын оюутны холбоог шинэчлэх, оюутан залуусын түр зөвлөл” өнөөдрөөс эхлэн оюутан залуусын эрх ашгийн төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар болжээ. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОК ЗӨВ МОХ,МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ
2012-11-10
Mongoliin zaluuchuudiin holboog bas tseverleh heregtei.
2012-09-25