Тайваны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист багахан эсэргүүцэл хийжээ

img

Өмнөд Хятадын тэнгис дэх японоор Сенкаку, хятадаар Дяоюидао арлуудын маргаанаар Хятад, Япон улсуудын төлөөлөгчид Бээжинд уулзалт хийх үеэр Тайваны усан онгоцууд тус арлын ойролцоо бага хэмжээний эсэргүүцэл хийсэн байна. Японы эргийн хамгаалалтын онгоц Тайваны онгоцуудыг газар нутгийг нь орхихыг шаардан усаар шүршсэн бол Тайваны онгоц өөрийн орны загасчдын хамтаар “Энэ бол манай газар нутаг. Бид өөрсдийн газар нутаг болон загасчидаа хамгаалж байна, бидний ажилд бүү саад хийнэ үү” хэмээсэн байна. Ингээд удалгүй Тайваны хөлөг онгоцууд буцсан юм. Гэхдээ тэдний гол зорилго “Энэ бол манай эзэмшил” хэмээн зарлахад байсан нь тодорхой байна. Хүн суурьшаагүй ч байгалийн баялагтай нь тогтоогдсон уг арлыг Япон улс удирддаг боловч Хятад, Тайван улсууд өөрсдийн эзэмшил хэмээн үздэг билээ. Япон улс тус арлуудыг хувийн эзэмшигчээс нь худалдан авснаа мэдэгдсэнээс хойш Хятадад Японы эсрэг эсэргүүцэл, жагсаал олон болж, Хятадад буй Японы үйлдвэрүүд түр үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байсан юм. Японы Гадаад хэргийн дэд сайд Чикао Кавай Бээжинд хийх хоёр өдрийн айлчлалын үеэр Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жан Жижүнтэй уулзаж байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter arluud chini ug n Mongolynh yum shdee.Hubilai Haany uyd Mongolyn aral bsan yum
2012-12-28
эсэргүүцэл хийх гэж ямар монгол үг байна аа????
2012-09-26