Гурван метр нүхэнд унажээ

img

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг, “Дөмөг” хүнсний захын урд дахь автозам дээр өнгөрсөн шөнө осол гарчээ. УБН 82-60 дугаартай “Mitsubishi canter” маркийн дунд оврын ачааны автомашин, УНЦ 91-92 улсын дугаартай “Toyota chaser” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж, нэг хүн машинд хавчуулагдсан байсныг 00:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг, Төвийн усны шугамын гурван метр гүнтэй ухсан нүхэнд тус сумын харъяат иргэн Б /45 настай, эмэгтэй/ унаж гэмтжээ. Энэ дуудлагын дагуу 03.00 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийн бүлэг очиж, түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ