
Үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буй энэхүү нэвтрүүлгийн ялагчид ирэх бямба гарагт тодрох нь ээ.
Эцсийн шатны шалгаруулалт нь энэ сарын 29-нд “iLoft Function house”-д болох бөгөөд одод олон төрлийн бүжгээр өрсөлдөж, шүүгчдийг алмайруулахаар зэхэж байгаа аж. “Doz” энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзул, ОУХМ, буудлагын спортын тамирчин Ц.Хонгорзул, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш, дуучин Нара, “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзул, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзориг, “Sync” хамтлагийн дуучин Амраа, дуучин Соко нар мэргэжлийн бүжигчидтэй хамт 10 төрлийн бүжгийн гайхамшгаас мэдрүүлэх гэнэ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ