Л.Энх-Амгалан: Шүүхэд дуудагдсан анхны сэтгүүлч болж явлаа

img

Боловсролын салбарт үүссэн тулгамдсан асуудлуудын араас эрчимтэй хөөцөлдөж, багш ажилчдын эрх ашгийг хамгаалахаар зүтгэсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ тухайгаа саяхан сонирхуулсан юм. Үзэл бодол, байр сууриа тууштай хамгаалж чаддаг гэх эрхэм гишүүн хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Би та нартай адилхан сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг мэдэх үү. 1992 онд Санкт-Петербургийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөөд 1994 он хүртэл “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. “Генералууд алтан аяганаас архи ууж байна” гэх мэт ноцтой мэдээллүүдийг нийтэлж, бүр шүүхэд хүртэл дуудагдаж явсан. Сэтгүүлзүйн түүхэнд бараг шүүхэд дуудагдсан анхны сэтгүүлч болсон байх” хэмээн ярьж суусан. Энэ ч утгаараа, улс төрийн үйл явдал болоод авч хэрэгжүүлж буй бодлогын талаар өөрийн байр суурийг ил тод хүргэх, үнэн бодит мэдээллийг өгөх тал дээр хэвлэлийнхэнд нээлттэй хандана гэдгээ ч мөн илэрхийлсэн юм. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene yagaad ch mgl bish... huvsgul bas hujaa gudamj baidag yum uu?
2012-10-16
Od:
shaaa shaaa 60 70 aad ond hurtel zunduu humuus duudagdsan baidag. Enhamgalan hujaa.
2012-09-26
PUREVHUU:
SO WHAT? TEGEED YU GEJ
2012-09-26