
Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын аравнаас Сэлэнгэ аймгийн 19 сумаар аялан тоглолт хийхээр замдаа гарсан билээ. Нийт 21 хоногийн турш хөдөөгүүр аялж, хүүхэд залууст тоглолтоо хүргэхээр зэхсэн уран бүтээлчид бага тайзнаа “Чоно ба долоон ишиг”, том тайзнаа “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” нэртэй жүжгүүдээ тавих гэнэ. Жил бүр хөдөө орон нутгаар явах энэхүү ажлаа цаашид ч уламжлал болгохоор төлөвлөсөн нь хүүхэд багачууддаа үзэх үзвэрийг нь ойртуулах бодлого барьж байгаатай холбон тайлбарласан.
Мөн энэ жилдээ багтаан “Хүүхдийн урлагийн наадам” зохион байгуулахаар хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд цэцэрлэгийн ахлах бүлэг болон ЕБС-ийн нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүдийг бүр төрлөөр оролцож болно гэдгийг дуулгалаа. Үүнээс гадна, тус театрынхан Говийн ноён хутагт С.Данзанравжаагийн “Цаасан шувуу” жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 26-нд тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ