
Японы “Оlympus” корпорацийн гурван удирдах албан тушаалтан санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэн 1,7 тэрбум ам.долларын залилан хийсэн хэргээр буруутгагдаж байна.
Эхний шүүх хурлын үеэр тус компанийг арваад жил удирдаж ерөнхийлөгч, захирлын албан тушаалыг хашиж явсан Цуёоши Кикукава энэ бүх хэргийг өөрийн буруу хэмээн хүлээжээ. Тэрээр “Бүрэн эрхт захирал, ерөнхийлөгчийн хувьд би бүх хариуцлагыг хүлээнэ” гэжээ.
Түүний орлогч дарга нар болох Хисаши Мори, Хидео Ямада нар мөн хэргээ хүлээжээ.
Удирдлагууд 1990-ээд оноос хойш аюулгүй байдалтай холбоотой 100 гаруй тэрбум иен буюу 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын алдагдлаа нууж, худалдан авалт нэрээр далдалдаг байсан байна.
Залиланг зохицуулахад оролцсон дөрвөн санхүүчдэд төлсөн төлбөрийг оролцуулан нийт 135 тэрбум иений өртөг гарсан байна.
Дөрвөн санхүүгийн зөвлөхийг Олимпус компаний захирлуудаас тусдаа аюулгүй байдлын хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Онолын хувьд эдгээр долоон хүн арваас дээш жил шоронд хоригдох ял авч магадгүй байгаа ч японд цагаан захтнууд хорих ялаас мултарч, тэнсэн харгалзах ял эсвэл торгууль төлөх шийтгэл авдаг байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ