Цогцос дээр шээж доромжилсон хоёр цэргийг шүүнэ

img

Талибан дайчдын цогцос дээр шээж, хажууд нь зургаа авахуулж жигшмээр авир гаргасан хоёр америк усан цэргийг цэргийн шүүхээр шүүх болсныг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус даваа гаригт мэдэгджээ. Ахлах түрүүч Жосеф Чамблин, Эдвард Дептола нар 2011 оны долдугаар сард Афганистаны Хелманд аймагт болсон уг хэрэгт буруутгагдаж байгаа юм. Хэрэг энэ оны нэгдүгээр сард хэд хэдэн цахим хуудсууд болон YouTube сайтаар 39-секундын бичлэг цацагдах хүртэл олон нийтэд мэдэгдээгүй байжээ. Дээрх хоёр цэргийг үүргээ умартсан, бага цэргүүдэд зааварлаж, үлгэр жишээ болж чадаагүй, энэ хэргийн талаар мэдээлээгүй хэмээн буруутгаж байгаа аж. Гэхдээ шүүх хурал хэзээ товлогдсон талаар мэдээлээгүй байна. Өөр гурван цэргийг хэрэгт оролцсон хэмээн сахилгын шийтгэл хүртээжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цогцосыг өшиглөсөн ,согтуу монгол эмэгтэйг яахуу
2012-09-26